Сильвестер Сталлонегийн насанд хүрээгүй охин хүчирхийлсэн хэрэг сөхөгджээ

Өдгөө 71 настай холливүүдийн од  Сильвестер Сталлонегийн насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэргийг www.TMZ.com  сайт сөхөж холливүүд даяар шуугиан дэгдээгээд байна. Тэртээ 1986 оны долдугаар сард  Лас Вегасын нэгэн  зочид буудалд   уг хэргийг үйлдсэн гэх бөгөөд Сильвестер Сталлоне 31  жил нуужээ. Тус хэргийн хохирогч нь өөрийнх үнэнч фен, 16 настай охиныг зочид буудлын  дагуулан орж, бие хамгаалагч Майкл Де Лука-тай хүчирхийлсэн хэргээ хохирогчийг сүрдүүлэн нуусан гэнэ. Хохирогч охин тухайн үед Цагдаагийн газарт гомдол гаргасан ч Сталлонегийн сүрдүүлгийн улмаас гомдлоо буцаасан байдаг.Одоогоор  Сильвестер Сталлонегийн төлөөлөгч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд холливүүдийн ертөнцөд нилээдгүй шуугиан дагуулах бололтой.

 

Мөн саяхан холливүүдийн алдартай продюсэрийг тойрсон сэкс дуулиан дэлгэгдэж байсан.Тухайлбал  Холливүүдийн алдартай найруулагч, Weinstein Co кино компанийг үүсгэн байгуулагч Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргүүдийн энэ онд дэлгэгдэж байсан юм.Түүнийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, заримтай нь хүчээр бэлгийн харилцаанд орсон тухай баримтыг дэлгэжээ.

 

www.mgltimes.com

access_time 2017-11-17 11:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt