Баатар нохой БАЛТО

Балто бол Аляскийн Nome хэмээх хотод 1924 онд аймшигт тахал гарах үед олон хүүхдийн амийг аварсан ачит нохой юм.

Тахалыг эдгээх вакцин хотод байдаг цорын ганц эмчид байгаа нь хүрэлцэхээргүй байсан бөгөөд өвлийн улиралд цас ихтэй шуургатай байсан тул өөр хот руу явж вакцин авчрах боломжгүй болсон байлаа.

Хүн явах аргагүй байсан тул балтог нохдын удирдагчаар сонгон нохой чарганд хөлөглөж явуулахаар болсон юм.

Балтогоор удирдуулсан ноход Аляскийг хөндлөн туулж 1050 км-ыг 5 хоног хагас өдрийн дотор явж вакциныг цаг алдалгүй авчирч өгч байсан түүхтэй.

Балтогоор удирдуулсан багийнхны тэвчээр хатуужлыг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.

Балтод зориулсан хүүхэлдэйн кино, дурсгалын хөшөө,чихмэл хүртэл байдаг байна.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

access_time 2017-09-19 14:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt