Тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарчээ

 Баянзүрх дүүрэгт байрлах ’’Мандала’’ хотхонд шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн өрөөнд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу өдрийн 20:31 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 20:42 цагт очжээ. Ингэхэд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин  тус дүүргийн  иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг  салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

access_time 2017-11-17 11:02

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt