Хүчтэй шуурга ерөнхий сайдын байшингийн дээврийг хуулан шиджээ

Доминикагийн ерөнхий сайд Рузвельт Скеррит “Мария” хар шуурганы үед өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан шуурганы голомтоос шууд дамжуулалт хийсэн байна.

Розо хотод байдаг түүний ажлын байрны дээврийг хүчтэй хар салхи хуулж хаясны улмаас хүнд нөхцөл байдалд байгаа тухайгаа тэрээр олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан аж.

Түүний байрлаж буй байшин усанд автаад байгаа тухай мөн мэдээлж байсан бөгөөд харин хэдэн минутын дараа түүнийг аварсан тухай нийтэлсэн байна.

Тухайн үед тус районд байсан хүмүүсийн өгүүлж буйгаар, ерөнхий сайдын байшин салхинд дээврээ хуулуулсан ганц байр ч биш гэнэ. Иймэрхүү байдлаар тус арлын төв эмнэлэг ч хохирол амсаад байгаа аж.

Дашрамд дурдахад, Карибын тэнгисийн арлуудыг чиглэн яваа “Мария” хар шуурга замдаа таарсан зүйлсийг хуу хаман улам ширүүсч байгаа бөгөөд голомтдоо 260 км/цаг хурдтай байна. Одоогийн байдлаар “Мария” хар шуурга Саффира-Симпсоны шатлалаар аюулын хамгийн дээд тавдугаар түвшинд хүрсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж:Breakingnews.mn

access_time 2017-09-19 14:42

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt