Алла Пугачевагийн ихрүүд дөрвөн нас хүрлээ

 

Алла пугачева ребенок зурган илэрцүүд

Оросын поп дива хатагтай Алла Пугечева өдгөө 68 нас хүрж байгаа билээ. Тэрээр оросын поп урлагийн хамгийн том төлөөлөл юм. Аллагийн нөхөр телевизийн хөтлөгч мэргэжилтэй Максим Галкин өдгөө 40 нас хүрч байна. Хосууд 28 насны хязгаарыг үл тоон жинхэнэ хайр сэтгэлийг харуулж чадсан. Тэд 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Саяхан хосууд ихрүүдийнхээ дөрвөн насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Тэд Элизабета, Гарри гэсэн ихэр хүүхдүүдтэй 2013 оны есдүгээр сарын 18-нд өлгийдөн авч байжээ. Алла ихрүүдийнхээ талаар Инстаграм хуудаснаа “Хүүхдүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний аз жаргалууд 4 нас хүрлээ” хэмээн бичсэн байна. Аллагийн амьдрал яг л кино мэт өнгөрсөн бөгөөд нийт дөрвөн удаа гэрлэж гурван хүүхдийн ээж болжээ.

Алла пугачева ребенок зурган илэрцүүд

access_time 2017-09-19 13:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt