Хийсэн хэргээ эхнэртээ “үүрүүлээд” оддог МАН-ын гишүүдийн түүх

Ямар ч муу эр өөрийн бүсгүйгээ өмөөрч бусадтай гар зөрүүлэх тэнхээтэй байдаг. Тийм дээ ч гэрийн нөмрөөс эрийн нөмөр гэдэг үг гарсан биз. Тэгвэл МАН дотор өөрийнхөө хийсэн хэргийн өмнөөс эхнэрээ явуулдаг “мода” бий. Төрийн түшээ эрх мэдлийг атгагч байхад үедээ баахан мөнгө угааж луйвар хийчхээд хэрэг үүрэг болохоороо эхнэртээ лайгаа үүрүүлээд алга болдог хоёр эрийн тухай энд өгүүлье. Харин 2016-2020 оны үед МАН дотроос энэ түүхийг хэн үргэлжлүүлэх бол.

Х.Бадамсүрэн 2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын авилга авсан, мөн Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял сонсож байв. Гэвч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, замхаруулсан. Тэрээр хэрэг нь сөхөгдөх бүрт бие нь муудаж эмнэлэгт хэвтдэг байв. Анх цагдаагийнхан гэр болон албан тасалгаанд нь нэгжлэг хийж, түүнийг албадан саатуулах үед шоконд орж, бие нь муудан 2-р эмнэлэгт хэвтэж байсан. Энэ гэнэтийн баривчилгаа нь Бадмаад хүнд цохилт өгч, цус харвуулах дөхсөн аж. Мөн эрүүл мэндийн шалтгаан нь торны цаанаас мултрах гарц гэж харсан байх. Тиймдээ ч урд хөршид элгээ солиулсан гэх яриаг хүртэл гаргаж, эрүүл мэндийн хувьд “өнөө маргаашгүй” болсон гэж өрөвдүүлж байв.

Гаалийн Баатар мөнгөө намдаа өгсөн бол Х.Б

цааш үзэх

 

access_time 2017-09-19 13:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt