Улаанбаатар хотоос алдагдсан “Лексус 570” машиныг Дархан-Уул аймгаас олжээ

Улаанбаатар хотод 2017 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Лексус 570” маркийн машин хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Энэ талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.

НЦГ-ын Урьдчилан Сэргийлэх Хэлтсийн мэргэжилтэн “Хэргийг мөрдөж, Дархан-Уул аймгийн нутгаас хулгайлагдсан машиныг олсон. Хулгайн хэрэг үйлдсэн хүмүүсийг тогтоосон байгаа.

Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

access_time 2017-09-19 12:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt