СОГТУУРУУЛАХ УНДАА БАЙНГА ХЭРЭГЛЭХ НЬ ТАРХИНЫ ЭСҮҮДИЙГ ҮХЖҮҮЛДЭГ

Согтууруулах ундаа байнга хэрэглэх нь тархины гол хэсэг дэх эсүүдийг үхжүүлдэг болохыг хулгана дээр хийсэн шинэ туршилт харуулжээ.

Шиньхуа агентлагийн мэдээлснээр, согтууруулах ундаа байнга хэрэглэх нь мэдрэлийн шинэ эсүүдийг бий болгож, танин мэдэхүйд чухал үүрэг гүйцэтгэдэг үүдэл эсүүдийг үхжүүлдэг болохыг Техасын анагаах ухааны их сургуулийн судлаачид олж тогтоосон байна. Ялангуяа, согтууруулах ундаа нь эмэгтэйчүүдийн тархины эсүүдийг илүү хурдацтай үхжүүлдэг аж. Согтууруулах ундаа нь эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тархинд харилцан адилгүйгээр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон анхны тохиолдол нь энэ болж байна.

Stem Cell Reports сэтгүүлд нийтлэгдсэн энэ судалгааны тайлан нь архаг архидалттай тэмцэх үүд хаалгыг нээхэд тус болж магадгүй юм.

access_time 2017-11-13 14:35

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt