СЭЛЭМ ЭРГҮҮЛСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Мөрийтэй тоглоомоос болж маргалдсан найман залууд хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд арван нэгдүгээр сарын 11-12-ны шилжих шөнө 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах  Castle хуучнаар  Масс диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах  Ривер бич гэх амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ. 30-40 насны найман залуу хоорондоо зодолдохдоо нэр бүхий нэг этгээд нь сэлэм эргүүлж танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ. Гэхдээ нийт найман хүнээс хоёр нь бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаан этгээдээс хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй, эрэн сурвалжилж байна. Зодоон болсон үеийн доорх бичлэг нь зөвхөн Castle диско баарны үүдний камерынх болно.

access_time 2017-11-13 13:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt