Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэхийг УИХ, МАН-ынхан л эцэслэн шийднэ

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 10 сарын 26-нд мэдээлэл хийж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар: ” Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж би байр сууриа илэрхийлсэн. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Түүнийг огцруулах асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ…Хуулийнхан толгой дээр гарч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ улсыг түйвээсний илрэл л энэ. Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр Б.Хурц хурал хийснээрээ өөрийнхөө чухам юу хийж байснаа илчиллээ.” гэх зэргээр ярьсан билээ. Улмаар 2017 оны 11 сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар хуралдаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг томилохоор болсон юм.

Харин Б.Хурцын оронд Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон.Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналаа хүргүүлж, уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, 11 сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлсэн байна.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг зөвшөөрснөөр уг асуудал УИХ-ын чуулганаар 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр буюу энэ Пүрэв, Баасан гарагт хэлэлцэгдэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-ын гишүүд буюу парламентад 65 суудалтай МАН-ынхан л эцэслэн шийдэх юм.

access_time 2017-11-13 13:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt