Шинэ жилээр дөрөв хоног амарна

Удахгүй бид шинэ оноо угтах билээ. Энэ жилийн шинэ жилээр иргэд дөрвөн хоног амрах аж. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай  хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, нэгдүгээр сарын 1-н буюу шинэ жилээр бүх нийтээрээ амрахыг хуульчилсан байдаг.

Эдгээр өдрүүд баасан, даваа гарагт тохиож байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын хоёр өдөр таарч байгаа тул нийтдээ дөрөв хоног амрахаар болж байгаа юм.

access_time 2017-11-13 13:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt