Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ ҮЕД ЗАМЫН-ҮҮД СУМЫН ДУТУУ БАРИГДСАН БАРИЛГААС ХҮҮХДИЙН ЦОГЦОС ОЛДОВ
Сэржмядаг охин Замын-Үүд сумаас ор сураггүй алга болоод арав гаруй хонож байна. Охиныг улс даяар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй. Мөрдөн шалгах ажил хийгдэж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон хэргийг хурдан шуурхай илрүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаа, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байгаа билээ. Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон нутгийн зөвлөлөөс энэ хэрэгтэй холбоотой үнэн, бодит мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгөхөөр болсон. Гэсэн хэдий ч одоогоор тодорхой мэдээлэл өгөх хүн гараагүй байгаа тул онц ноцтой хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн гэрч хэрхэн мөнгөө авдаг, мөн түүний амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалж, өгсөн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангадаг талаар сурвалжиллаа.
Онц ноцтой хэргийг үйлдэгдэж байхыг, үйлдэгдсэн байж болзошгүйг харсан гэрч нарт нийтлэг айдас байдаг гэнэ. Тухайн гэрч цагдаа нар үнэхээр амалсан мөнгөө өгч чадах болов уу. Намайг энэ талаар мэдээлэл өгсөн гээд олон нийтэд зарлачих юм биш байгаа. Мэдээллийг нь хэнд яаж хандаж хэлэх юм бэ. Цагдаа дээр яваад очиход намайг таньдаг,нутгийн цагдаа нар үүдэндээ ярайгаад сууж байдаг. Нэг цагдаад энэ талаар хэллээ гэхэд ойр дотныхоо хүмүүст хэлчихнэ. Амнаас ам дамжиж явсаар гэмт хэрэгтнүүд болон түүний хамсаатангууд намайг цагдаа нарт мэдээлэл өгсөн гэдгийг мэдчихнэ. Үүнээс болоод миний амь нас эрсдэлд орно. Мөн миний ойр дотны хүмүүст ямар нэгэн муу зүйл тохиолдож магадгүй гэх мэтээр айдастай байдаг учраас олонх нь дуугүй өнгөрөх талтай гэнэ. Гэвч амиа алдсан хүний тухай эсвэл өөр бусад онц ноцтой хэргийг мэдсээр атлаа мэдүүлээгүй, хохирогчийг аварч болохоор цаг хугацааг ийн эргэлзэж алдсанаар амиа алдсан зэрэг явдал нь гэрчийг насан туршид нь сэтгэлийн шаналалд автуулдгийг мартаж болохгүй юм.Тэгвэл хэргийн талаар бодит мэдээллийг хэрхэн худалдаж авдаг. Гэрчтэй ямар замаар яаж уулздаг талаар найман настай охин алга болсон хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн ахлагчтай уулзаж тодруулсан юм. Тэрбээр “Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болсон хэргийг шалгаж байна. Алга болсон охины талаар үнэн зөв, бодит, хэрэг илрүүлэхэд томоохон түлхэц болох мэдээлэл өгсөн хүнд 50 сая төгрөг өгөх шийдвэр гарсан байгаа. Дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа хүн гар утсаар ярихад л хангалттай. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийг ахалж байгаа миний 91118388 гэсэн утас руу залгаж болно. Бид гэрчийн хүссэн газарт очиж уулзана. Ингэхдээ ямар нэгэн хүн дагуулж явахгүй. Би ганцаараа хэн нэгний анхааралд өртөхөөргүй очиж уулзана. Мөн мөнгөө шууд аваад очиж болно. Бэлэн мөнгө авсан гэж гарын үсэг л зуруулдаг. Хэн гэдэг хүн мэдээлэл өгсөн бэ гэдгийг ганцхан ажлын хэсгийн ахлагч л мэднэ. Өөр хэнд ч хэлэхгүй. Хэрэг илэрч л байвал дарга нартаа ч хэлдэггүй журам, гэрч хамгаалах хууль бий. Тэгэхээр найман настай Д.Сэржмядаг охинтой холбоотой бодит мэдээлэл өгөх хүн дээрх утсаар надтай шууд холбогдож болно” гэв.Охины аав Д.Дашдулам, ээж Б.Хоролмаа нар цагдаа нартай хамтран хөдөөгийн айлуудаар явж охиноо эрэн хайж байна. Харин хэргийг шалгаж байгаа цагдаа нараар ахлуулсан эрлийн баг Замын-Үүд сумын бүх траншейн, айлуудын жорлонгийн нүх, хогийн цэг гээд олон газрыг шалгаж байв. Мөн Замын-Үүд сумаас охин алга болох үед буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс хойш Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийг чиглэн явсан бүх автомашины байршлыг тогтоон шалгаж байгаа гэнэ. БНХАУ-ын Эрээн хотод ч эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эрээн хотоор дамжин Бээжин рүү явсан хүмүүсийг ч шалгаж байна. Одоогоор өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн манай улсын хилээр орж ирсэн БНХАУ-ын иргэдийг шалгах ажил үргэлжилж байгааг эх сурвалж онцолж байлаа. Одоогоор Эрээн хотын цагдаа нар охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн хийсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ.
Замын-Үүд суманд онц байдал зарлаж, хүчний байгууллага гудамж талбайд явж байгаа сэжигтэй хүн бүрийг шалгаж байгаа энэ үед өөр нэгэн харамсалтай хэрэг гарсан юм. Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр хийдийн хашааны хойд талын дутуу баригдсан барилгаас нэгэн хүүхдийн цогцос олдсон юм. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач хүүхэд аав, ээжтэйгээ энэ сарын 9-нд муудалцсан гэнэ. Үүнээс болоод гэрээсээ гарч гүйгээд алга болчихсон юм байна. Цагдаа нарт хүүхдийн аав, ээж хүүгээ гарч гүйгээд гэртээ ирэхгүй алга болоод байгаа талаар мэдээлэл өгсөн гэнэ. Цагдаа нар алга болсон хүүг Замын-Үүд сумаар хайжээ. Гэвч гэрээсээ гараад алга болсон хүүхдийн цогцсыг маргааш нь олсон байна. Сумын хийдийн ард дутуу барьсан таван давхар барилга байдаг. Барилгын нэг давхрын шатан дээр элгээ тэврээд хэвтсэн байдалтайгаар амиа алдсан байжээ. Дээрх хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар хүүд гадны ямар нэгэн ил шарх сорви байгаагүй. Тиймээс осгосон байх хэмээн таамаглаж байна. Удахгүй шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарна гэв. Талийгаач хүү Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн сурагч гэнэ. Өмнө нь тус суманд кино театрт кино үзсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч амиа егүүтгэсэн хэрэг мөн гарч байсан аж. Амиа хорлосон тэр хүүг кино театрт амиа хорлож байгаа тухай үйл явдалтай кино үзснээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орж амиа хорлосон гэх дүгнэлтийг хэргийг шалгаж байгаа цагдаа нар гаргаж байжээ.Замын-Үүд сумын иргэд айдас түгшүүртэй байна. “Цагдаагийн ерөнхий газраас хийсэн мэдээллээр 73 хүүхэд ор сураггүй алга болсноос 24 нь олдсон. Үлдсэн 50 гаруй хүүхэд өнөөдрийг хүртэл олдоогүй гэнэ. Монголд хүүхэд худалдаалах гэмт хэрэг гардаг болчихсон юм байна. Хэрэг нь илэрдэггүй гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байна. Өөр нэг зүйл нь Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчирхийлдэг. Амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөдөг гаж донтон байгаа юм биш биз дээ. Хэрэв тийм бол Замын-Үүд суманд дахиад бага насны охин алга болохгүй гэх баталгаа алга. Цагдаа нар найман настай Д.Сэржмядаг охин алга болсон хэргийг илрүүлэхгүй юм бол нутгийн иргэд бид айдас, түгшүүртэй амьдрах нь” хэмээн ярьж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
НОХОЙ, МУУР УСТГАХ АЖЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ₮24 МЯНГА БОЛГОН ШИНЭЧЛЭХЭЭР ТАНИЛЦУУЛАВ
2023-03-23
-
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ЭЦЭСЛЭН БАТЛАВ
2023-03-23
-
МОНГОЛ, АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
2023-03-23
-
ЧЕХ УЛСАД СУРАГГҮЙ БОЛСОН МОНГОЛ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
2023-03-23
-
МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
2023-03-23
-
2023 ОНД УЛААНБААТАР ХОТЫН 7 БАЙРШИЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2023-03-23
-
ГУРВАН НАСТАЙ Ц.БАТЗАЯА ХҮҮД 50 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ
2023-03-23
-
ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАЖ ЧАДДАГ ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙДАГ
2023-03-23
-
БЕТХОВЕНЫ ҮСЭНД ГЕНЕТИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ НЬ ТОДОРХОЙЛЖЭЭ
2023-03-23
-
ЯПОНД ХООЛ ИДЭЖ БАЙХДАА УТАС ҮЗЭХИЙГ ХОРИГЛОВ
2023-03-23
-
Б.Зоригоо: Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкнаас биш Голомт банкнаас зээл авсан
2023-03-23
-
Өвөрхангайн Богд суманд хүчтэй шуурганы улмаас таван ханатай гэр нуржээ
2023-03-23
-
ТикТокын гүйцэтгэх захирал өнөөдөр АНУ-ын конгрессын сонсголд оролцоно
2023-03-23
-
Хятад улс mRNA технологиор бүтээсэн анхны вакцинтай болжээ
2023-03-23
-
ЦЕГ: Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ
2023-03-23
-
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
2023-03-23
-
“ЮБИКАБ” ХХК олон нийтийн компани болно
2023-03-23
-
Японд анх удаа хоосон орон сууцнаас татвар авдаг болно
2023-03-23
-
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой нээлттэй сонсгол хийнэ
2023-03-23
-
Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна
2023-03-23
-
25-НААС НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “НАУРЫЗ-2023” БАЯРЫН ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
2023-03-22
-
Ч.Хүрэлбаатар: Инфляц тасралтгүй буурч байна
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ
2023-03-22
-
ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
2023-03-22
-
Багш, удирдлагууд цагдаад мэдүүлэг өгөхөөр явж байна
2023-03-22
-
Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна
2023-03-22
-
Шри Ланка ОУВС-ийн тусламжийн эхний хэсгийг хүлээж авлаа
2023-03-22
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101476 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63670 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53588 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43713 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40239 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34726 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32647 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32101 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28675 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28501 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27740 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25436 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23630 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23419 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22942 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22359 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22346 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22254 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21960 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21579 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан