Д.ТРАМПЫН ТУШААЛААР ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Р.ДУТЕРТЕ ДУУЛЖЭЭ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр өчигдөр орой улсынхаа алдарт поп дуучин Пилита Корралестой хамтран Ikaw буюу  Чи хэмээх дууг дуулж сонирхуулжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өчигдөр Филиппиний нийслэл Манила хотноо эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид оройн зоог барих үеэр Р.Дутерте дуулсан байна.

Тэрбээр дуулж дууссаныхаа дараа  Ноёд, хатагтай нар аа! Би АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалаар хатагтай Пилита Корралестой хамтран чадан ядан дууллаа гэжээ.

Мансууруулах бодистой тэмцэх дайны явцад гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг шууд буудан хөнөөж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж Барак Обама Р.Дутертегийн засаг захиргааг эрс шүүжилдэг байсан юм. Үүний улмаас Р.Дутерте Б.Обамаг үг хэлээр доромжилж, АНУ-тай харилцаагаа таслах тухай ч ярьж байсан билээ. Харин тэрбээр Д.Трампын “тушаал”-ыг дуулгавартай биелүүлсэн нь АНУ-тай найрсаг харилцаагаа сэргээх бодолтой байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна.

access_time 2017-11-13 10:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt