Д.ТРАМП, В.ПУТИН НАР ГАР БАРИАД ӨНГӨРӨВ

 

Вьетнамын Дананг хотноо болж буй Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогч төр, засгийн газрын тэргүүн нар гэрэл зураг авахуулах үеэр буюу өчигдөр орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гар барьж, цөөн хэдэн үг солилцсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Хоёр талын аль аль нь шахуу хөтөлбөртэй учир Вьетнамд албан ёсны яриа хэлэлцээ хийхгүй болохыг Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс өмнө нь мэдэгдсэн билээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сард Германы Гамбург хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаагаа уулзаж байсан юм.

access_time 2017-11-11 12:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt