ЭМ УУХГҮЙГЭЭР ХАНИАД ДАРАХ АРГУУД

 

1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уухад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө.

2. Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаана. ­Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ. ­Нярай хүүдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй.

3. Хий ханиалгасан үед: Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10 гр­-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно. Янлуй 3 ширхгийг 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө. ­ Том хүнд 5 ширхэг янлуй 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна. ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай.

4. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна. Ханиадны шинж тэм­дэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед дулаан байх, амин дэмээр баялаг хоол хэрэглэх, их хэмжээний шингэн уух хэрэгтэй.

access_time 2017-11-10 16:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt