АРИЛЖААНЫ ТАГНУУЛ

The British Airways owned Concorde supersonic jet aircraft lands in Boston, Wednesday, Oct. 8, 2003, as part of its farewell tour. The plane is to be retired from commercial service before the end of the year. (AP Photo/Robert E. Klein)
Хагас зуун жилийн өмнөх арилжааны компаниудын сөргөлдөөн ЗХУ болон АНУ хоорондын тагнуулын дайнаас ялгаагүй шахам байлаа. Ажилтан элсүүлэх, хахуульдах, технологи, нууц баримт бичиг хулгайлах, далдуур чагнах гээд хүйтэн дайны тухай киноноос л орчин үеийнхэн илүүтэй мэдэж авсан аргуудыг бизнест идэвхтэй ашигладаг.
Өрсөлдөөнөөс үүдэлтэй тагнуулын тухай анхны баримт XIV зууны сүүлч үед хамаардаг. Тэгэхэд Германы худалдаачин, хожмоо Европын банкны анхны ордныг үүсгэн байгуулсан Фуггерийн гэр бүл удирдагчдад зориулсан “Мэдээллийн эртний гар бичмэл” гаргаж эхэлжээ. Энэ нь шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг зөвлөдөг улс төрийн болоод арилжааны мэдээллийн түүвэр аж.
Дашрамд хэлэхэд, хоорондоо өрсөлдөж буй компаниуд, хүмүүс болон нийгэмлэгүүд урьд нь ч бие биенээ ажигладаг байсныг тааварлахад амархан. Аливаа хэлэлцээ, бүр арьсыг улаан буудайгаар солиход ч үнээ буулгахгүй байх гэсэн хүсэл анхны овог аймаг худалдааны харилцаанд орсон цагаас хойш арилжааны мэдээлэл авах эрмэлзлийг төрүүлжээ. Алимны лангууны худалдагч туслах залуугаа илгээж, хөрш гудамжны наймаачин хэдээр зарж буйг тандуулдаг.
Гэхдээ бизнесийн тагнуул гэдэг нэр томьёо XIX зуунд л үүсчээ. Ричард Миллар Девенс “Арилжаа, бизнесийн онигооны нэвтэрхий толь” номдоо улс төр, эдийн засгийн мэдээллийг шуурхай цуглуулж, боловсруулсны ачаар давуу талыг олж авах цогц аргыг тодорхойлон бичсэн аж. Эл аргыг банкны эзэн Генри Фюрнест ашигласан гэдэг.
Бизнесийн тагнуул буюу өрсөлдөөний тухай мэдээлэл цуглуулах ажил үйлдвэрлэл, эдийн засаг, мэдээллийн дүн шинжилгээний технологийн хөгжлийг мөн өөрчилжээ. Хамгийн оргил үе нь ХХ зуун. Өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг урьдчилан таах, зах зээлийн нөхцөл байдлыг мэдрэхийн тулд компаниуд олон нийтийн дунд санал асуулга явуулахаас эхлээд өрсөлдөгчийнхөө ажилтныг хахуульдах, эсвэл дарамтлах, хувийн харилцаа тогтоох, амин яриа өрнүүлэхээс аваад тусгай техник ашиглах, мөрдөгч хөлслөх гээд байж болох бүх аргыг ашигладаг байв.
1956 онд хатуу диск зохион бүтээсэн нь тагнах арга улам нарийсах урьтал болжээ. Их хэмжээний мэдээллийг түргэн хуримтлуулах, тэдгээрийг боловсруулах боломжийг шинэ бүтээл олгох болов. Хоёр жилийн дараа Америкийн үндэстэн дамнасан технологийн IBM компанийн эрдэмтэн Ханс Петер Лун арилжаа, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн мэдээлэл хадгалах болон түгээх үйлдлийг хялбаршуулсан, бизнес дүн шинжилгээ гэсэн нэрийн дор автомат системийг ойлгох боломжийг өгчээ.
Аж үйлдвэрийн тагнуул хийх нь ёс зүйд нийцэх, эсэх асуудал тэр үед хөндөгдөж байсангүй. Өрсөлдөгчөөс жаахан ч болов илүү гарах боломж бүрийг бизнест ашиглаж байв. Өмнөх өрсөлдөөний үеийг өдгөө “Зэрлэг Өрнөд” гэж нэрлэдэг. Энэ нь зарим талаар хүйтэн дайны үетэй холбоотой аж. Тиймээс арилжааны тагнуулын урьд өмнө байгаагүй жишээ хувийн компаниудтай бус, Засгийн газартай холбоотой байдаг гэнэ. ЗХУ болон Өрнөдийн орнууд бие биенээсээ нууц материал хулгайлахдаа бусдаас илүү чадамгайн дээр тэд хамгийн том бизнес эрхлэгчдээс ч илүү чухал мэдээлэлтэй.
Их Британи, Францын хамтран үйлдвэрлэсэн, дуунаас хурдан, зорчигч тээврийн “Конкорд” нисэх онгоцны техникийн баримт бичгийг ЗХУ-д дамжуулж байсан Өрнөдийн тусгай албаныхны мэдээлснээр “Брунгильда” ажиллагаа 1950-иад оны сүүлчээр эхэлжээ. Зүүн Германы “Штази” тусгай албаны дэмжлэгтэйгээр ЗХУ Швейцарийн иргэн, 69 настай, химич Жан-Пол Супертийг хахуульдан, элсүүлэв. Их Британи, Францын мэдээлэгчдээр дамжуулан хэдэн жилийн турш тэрбээр “Конкорд”-ын хар зураг, схемийг цуглуулж, хуучин Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад дамжуулж байлаа.
Тэрбээр 1964 онд илчлэгдэх хүртлээ зүүн Германы талд ажиллаж байжээ. Баривчлагдсаныхаа дараа “Конкорд”-той холбоотой өөрийн мэдээлэгч, Зөвлөлтийн болон зүүн Германы тагнуулчдыг илчилсэн байна. Түүний хэлснээр Өрнөдийн нисэх онгоцны мэдээлэл дамжуулагч, инженер Герберт Штайнбрехерийг баривчилжээ. Зарим судлаачийн таамаглаж буйгаар Францын нийслэл дэх “Аэрофлот”-ын төлөөлөгчийн газрын дарга Сергей Павлов “Конкорд”-ыг үйлдвэрлэгч “Sud aviation” компанийн баримт бичгийг худалдан авах гэж байгаад 1965 оны эхээр баривчлагдаж, хөөгдөн гарсан нь Жан-Пол Супертийн өгсөн мэдээлэлтэй холбоотой аж.
С.Павловыг хөөж гаргаснаар “Брунгильда” ажиллагаа дуусчээ. Зөвлөлтийн талд хэчнээн баримт дамжуулсан нь өдгөө ч тодорхойгүй хэвээр.
Францчуудаас түрүүлж анхны нислэг хийх боломжийг ЗХУ-д олгосон дуунаас хурдан, зорчигч тээврийн “Ту-144” нисэх онгоцыг бүтээхэд “Конкорд”-ын хар зураг, схемийг ашигласан байж магадгүй гэж мэргэжилтнүүд таамагладаг. Мэдээжийн хэрэг, “Ту-144” нисэх онгоцыг зохион бүтээсэн Андрей Николаевич Туполев уг таамгийг эрс няцаадаг байна.
Хамгийн гол нь Зөвлөлт, зүүн Германы тагнуулчдын ажлыг мөрдөн шалгахад оролцсон Өрнөдийн тусгай албаныхны болгоомжлол нь зөвхөн “Ту-144”-тэй холбоотой байсангүй. Зөвлөлтийн эдийн засгийн онцлогоос үзвэл иргэний агаарын тээвэрт дуунаас хурдан онгоцны эрэлт тааруу байхыг урьдчилан таамаглах боломж олгож байв. Гол асуудал нь давхар зориулалттай технологид оршиж байлаа. “Конкорд”-д хэрэглэсэн инженерийн зарим шийдлийг дуунаас хурдан, хол зай туулах чадалтай, бөмбөгдөгч онгоц бүтээхэд ашиглаж болохоор гэнэ.
Тагнуулын дуулиан дагуулсан нисэх онгоцуудын хувь заяа ч өөр өөр байв. Парисын ойролцоо 1973 онд болсон нисэх онгоцны үзэсгэлэн худалдааны үеэр осол гарсны дараа “Ту-144” бараг нисээгүй. Шуудан тээсэн анхны нислэгээ 1975 онд үйлджээ. Харин 1977 онд Октябрийн хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан зорчигч тээвэрлэж эхэлсэн нь ердөө долоон сар үргэлжилсэн байна. Харин чинээлэг зорчигчдод үйлчилдэг “Конкорд” 2003 он хүртэл үргэлжилсэн. Учир нь жирийн нислэгийнхээс маш их үнэтэй тасалбар нь зардлаа нөхдөг байж.
Парист 2000 оны долдугаар сарын 25-нд болсон “Конкорд”-ын осол, есдүгээр сарын 11нд АНУ-д гарсан террорист халдлагын дараа агаарын тээврийн үйлчилгээ уналтад орсон. Улмаар 2003 оны дөрөвдүгээр сард “Их Британи, Францын иргэний агаарын тээврийн компани” “Конкорд”-оос бүрмөсөн татгалзжээ. Иргэний агаарын тээврийн хамгийн үнэтэй бөгөөд хурдан нисэх онгоц сүүлчийн нислэгээ 2003 оны арваннэгдүгээр сарын 23-нд Бристолийн чиглэлд хийсэн байна.
“Конкорд”-ыг үйлдвэрлэгч болох Фран цын “Sud aviation”, Их Британийн ВАС шиг хувийн аж үйлдвэрийн компани ЗХУ-д байгаагүй ч тэдний мэдээллийг нь олж авахыг АНУ болон Өрнөдийн орнууд идэвхтэй хөөцөлддөг байжээ. “Тэрбум долларын тагнуулч”, хожим нь Пулитцерийн шагналт сэтгүүлч Дэвид Хоффман гэгдэх болсон Адольф Толкачев ЗХУ дахь Өрнөдийн хамгийн алдартай тагнуулч аж.
Тэрбээр Америкийн тагнуулчтай холбоо тогтоох гэж нэлээд удаан оролджээ. 1977 оны нэгдүгээр сард хамтран ажиллах санал бүхий зурвасыг ЭСЯ-ны машины цонх руу шидсэнээс хойш жилийн дараа буюу 1978 оны хоёрдугаар сард л АНУ-ын тагнуулчид түүнтэй холбоо тогтоосон байдаг.
Шуудангийн хайрцагны, хүний анхаарал татдаггүй инженер Толкачев америкчуудад баримт бичиг өгсөн нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэргэжилтнүүдийн хувьд ер бусын ач холбогдолтой байжээ. Америкийн Тагнуулын төв газар (ТТГ)-ын албан ёсны тайлангаас үзвэл Толкачев далд санаатайгаар хамтран ажиллах болсон. Ард түмний дайсны охин болох эхнэрийнх нь хувь заяа түүнд нөлөөлснөөр тэрбээр урван тэрслэгч гэгдэх болжээ.
Тэрбээр хүүдээ зориулан ЗХУ-д хориотой гадаадын пянз, ном, шугам зургийн хэрэгслүүдийг тагнуулчдаас авдаг байсан гэнэ. Зөвлөлтийн инженер чацарганы тос, хүн орхоодойн үндэс, сахлын татуурга явуулахыг хүсдэг байжээ. Эдгээрийн хариуд ТТГ Зөвлөлтийн сөнөөгч нисэх онгоцны электроник, радиолокацын шинэ цогцолборуудын схемийн зургийн бичил хальс авдаг гэнэ. Толкачев эхлээд сэжиг төрүүлэхгүйн тулд мөнгө авдаггүй байснаа, дараа нь америкчууд гадаадын нууц дансанд хадгалдаг шагналын мөнгөний тодорхой хувийг рубльд шилжүүлээд явуулахыг хүссэн байх гэж таамагладаг. Нэг захидалдаа тэрбээр буруу ханшаар бодож бага мөнгө явуулсан хэмээн гомдоллосон байжээ.
АНУ руу нүүхийн өмнө Адольф Толкачев эхнэрээ орхижээ. Гэр бүлийн хүн нь эх орноо санан бэтгэрнэ гэж тэрбээр хэлсэн аж. Энэ нь буруу шийдвэр байв. 1985 онд чөлөөнд гарсан ТТГ-ын ажилтан Эдвард Ли Ховард ЗХУ руу зугтан гарч, мэдээлэгчдээ илчилсний дотор Толкачев нэрлэгдсэн байна. Тэрбээр гэм буруутайгаа хүлээж, буудуулах ял шийтгүүлснийг 1986 оны есдүгээр сарын 24-нд гүйцэтгэжээ. Түүний эхнэр гурван жил хоригдох байсан ч хоёр жилийн дараа суллагдсан гэнэ. Хорт хавдар туссан бэлэвсэн эхнэр нь АНУ-ын ЭСЯ-наас тусламж хүссэн ч татгалзсан хариу авсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
FuckSwipe Review im Jahr 2020: Features , Positive , Nachteile
2023-03-23
-
НОХОЙ, МУУР УСТГАХ АЖЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ₮24 МЯНГА БОЛГОН ШИНЭЧЛЭХЭЭР ТАНИЛЦУУЛАВ
2023-03-23
-
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ЭЦЭСЛЭН БАТЛАВ
2023-03-23
-
МОНГОЛ, АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ
2023-03-23
-
ЧЕХ УЛСАД СУРАГГҮЙ БОЛСОН МОНГОЛ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
2023-03-23
-
МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ, СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
2023-03-23
-
2023 ОНД УЛААНБААТАР ХОТЫН 7 БАЙРШИЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2023-03-23
-
ГУРВАН НАСТАЙ Ц.БАТЗАЯА ХҮҮД 50 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ
2023-03-23
-
ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАЖ ЧАДДАГ ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙДАГ
2023-03-23
-
БЕТХОВЕНЫ ҮСЭНД ГЕНЕТИКИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ НЬ ТОДОРХОЙЛЖЭЭ
2023-03-23
-
ЯПОНД ХООЛ ИДЭЖ БАЙХДАА УТАС ҮЗЭХИЙГ ХОРИГЛОВ
2023-03-23
-
Б.Зоригоо: Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкнаас биш Голомт банкнаас зээл авсан
2023-03-23
-
Өвөрхангайн Богд суманд хүчтэй шуурганы улмаас таван ханатай гэр нуржээ
2023-03-23
-
ТикТокын гүйцэтгэх захирал өнөөдөр АНУ-ын конгрессын сонсголд оролцоно
2023-03-23
-
Хятад улс mRNA технологиор бүтээсэн анхны вакцинтай болжээ
2023-03-23
-
ЦЕГ: Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ
2023-03-23
-
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
2023-03-23
-
“ЮБИКАБ” ХХК олон нийтийн компани болно
2023-03-23
-
Японд анх удаа хоосон орон сууцнаас татвар авдаг болно
2023-03-23
-
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбоотой нээлттэй сонсгол хийнэ
2023-03-23
-
Ерөнхий прокурор УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай танилцаж байна
2023-03-23
-
25-НААС НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “НАУРЫЗ-2023” БАЯРЫН ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
2023-03-22
-
Ч.Хүрэлбаатар: Инфляц тасралтгүй буурч байна
2023-03-22
-
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАВ
2023-03-22
-
ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
2023-03-22
-
Багш, удирдлагууд цагдаад мэдүүлэг өгөхөөр явж байна
2023-03-22
-
Тайванийн ерөнхийлөгч АНУ болон Төв Америкт айлчилна
2023-03-22
-
Шри Ланка ОУВС-ийн тусламжийн эхний хэсгийг хүлээж авлаа
2023-03-22
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101476 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63670 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53588 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45553 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43713 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40238 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34726 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32747 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32647 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32101 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31840 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28675 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28576 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28501 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28029 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27904 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27873 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27740 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25436 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24303 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23630 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23447 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23419 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22942 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22359 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22346 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22254 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21956 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21579 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21384 Уншсан