Засаг дарга том хүүдээ хамгийн хүнд ял оноохыг хүслээ

Өнөөдөр БНСУ-ын Кёнги аймгийн засаг дарга, нэрт улс төрч Нам Кёнг Пил хүүгийнхээ холбогдсон хэрэгтэй холбогдуулан ард иргэдээсээ уучлалт хүссэн талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Тэрбээр Парисаас эх орноо зорьж, Олон Улсын “Инчон” нисэх онгоцны буудалд газардуутаа хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна.

Эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг захирагчаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт хүсч байна. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” гэжээ.

Түүний 26 настай том хүүг мансууруулах төрлийн метафетамин бодис хууль бусаар хил давуулж худалдсан, худалдан авч, хэрэглэсэн зэрэг хэрэгт холбогдуулан баривчилжээ. Залуу Намд шээсний шинжилгээ хийж, хар тамхи хэрэглэснийг тогтоосон байна. Тэрээр Хятадад аялсан бөгөөд 4 орчим грамм хориотой бодис худалдан авчээ.

Мөн Нам мансууруулах төрлийн бодис хэд хэдэн удаа худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Цагдаагийнхан Сөүл дэх гэрээс нь мансууруулах төрлийн бодис хурааж авчээ. Тэрбээр 2014 онд цэргийн алба хаах хугацаандаа цэрэг зодсоны улмаас цэргийн шүүхээс найман сар хорих ялаар шийтгүүлж байсан аж.

Кёнги аймгийн засаг дарга Нам Кёнг Пил нь улс төрчдийн дунд рейтинг өндөртэй, ирэх жил болох засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭso

so

access_time 2017-09-19 11:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt