Энэтхэгт хоёр толгойтой хүү төржээ

 

Энэтхэгийн Амбайга мужид нэг биетэй, хоёр толгойтой маш ховор сиамын ихрүүд төржээ. Энэ тухай Indian Expressмэдээллэж байна. Хүүхдүүд 3,7 кг жинтэй, уушиг зүрх нь тусдаа боловч элэг болоод бусад эрхтэн нэг байсныг эмч нар тогтоожээ. Төрснийхөө дараа ихрүүд амьсгалахад хүндрэлтэй байсан учир уушгинд нь амьсгалын аппарат залгасан байна. Эмч нар хүүхдүүдийг аврах бараг боломжгүй гэдгийг урьдчилан сануулж байсан бөгөөд нэг хоногийн дараа амьсгал хураажээ.

“Энэ бол маш ховор тохиолдол” гэж эх барьж авсан эмч Санджа Бэнсод хэлсэн байна. Хөгжил гажуудаж, хоёр толгойтой ураг бүрэлдэж байгааг эхийн жирэмсний найм дахь сартай үед мэдсэн байна. Гэвч эх хүүхдээ төрүүлэхийг хүссэн бөгөөд 36 дахь сар дээр хагалгаа хийж авчээ.

access_time 2017-11-03 14:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt