Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болсон байна. Уг нэгжийн үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Энэ оноос Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

2022 онд нийт 60,000 орчим м.кв явган замыг хийхээр төлөвлөснөөс 20,000 орчим нь хийгдсэн. Энэ онд явган хүний 40,000 орчим м.кв замыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаар 19 байршилд 25,000 м.кв явган замыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Бага тойруу, Их тойруу, томоохон магистраль замыг дагасан уулзвар, туслах замуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдээ түрж яваа эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан налуу замыг 500 байршилд хийнэ. Төсөв, төлөвлөгөө нь гарсан, байршлыг судлах түвшинд явж байна.

Явган замыг 17 байршилд хийхээр нээлттэй худалдан авах ажиллагааг ААН, байгууллагад зарлана.

Ногоон байгууламж, хүн төвтэй орчныг бий болгох ажлын хүрээнд гэр хорооллын 16 байршилд ногоон байгууламжтай болгохоор ажиллаж байна. Тендер зарласан ч системийн доголдлоос бага зэрэг хойшилсон” хэмээн ярилаа.

access_time 2023-03-24 14:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt