ЕГИПЕТИЙН ИХ ПИРАМИД ДОТОР НУУЦ ХОНГИЛ БАЙГААГ ОЛЖ ИЛРҮҮЛЖЭЭ

 

Эртний Египетийн Гизагийн Их пирамид буюу Хуфугийн пирамидын /Хеопсын ч гэх нь бий/ нуугдмал бүтцийг эрдэмтэн судлаачид олж илрүүллээ гэж Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Хуфугийн пирамидын дотоод бүтцийн нууцыг тайлах зорилгоор Япон, Египет, Франц болон Канадын эрдэмтэн судлаачид 2015 оноос томоохон судалгаа хийж эхэлсэн аж. Судлаачид өчигдөр мэдэгдэл хийхдээ “Бид зузаан хананы цаана байгаа орон зайг гурван хэмжээст хэлбэрээр дүрслэн харуулж чаддаг “сансрын туяаны зураглалын арга”-аар Хуфугийн пирамид дотор асар том хөндий буюу хонгил байгааг олж илрүүллээ” гэжээ.

Хуфугийн пирамидын төв хэсэгт орших 30 орчим урт энэ хонгил нь чухам ямар зориулалттай, үүнд юу бий нь хараахан тодорхойгүй байна. Энэ хөндий хэсэгт Хуфу фараоны шарил болон эдэлж хэрэглэж байсан зүйлс байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.

Хуфугийн пирамидыг МЭӨ 2483-2509 онд Египетийн фараон Хуфу бариулсан гэдэг юм. Энэ нь Египетийн хамгийн том пирамид бөгөөд 140 метр өндөртэй билээ.

Судалгааны багийн ахлагч Күнихиро Моришима хэлэхдээ “Дараа дараагийн шатны судалгаагаар энэ хонгилд юу байгааг олж илрүүлж чадна гэдэгт найдаж байна” гэжээ.

Судлаачид энэ нээлтийнхээ талаарх мэдээллийг Их Британийн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлийн цахим хувилбарт өчигдөр нийтэлсэн байна.

access_time 2017-11-03 11:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt