29 дэх Ерөнхий сайдын гэргий Асрамж хамгааллын төв барих үйлсэд хандив өргөлөө

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд зориулсан 100 хүний багтаамжтай асрамж хамгааллын төв баригдах гэж байна. Тус барилгын ажилд зориулж Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын гэргий Д.Тунгалаг өөрийн “Эрхэм арвин үйлс сан” төрийн бус байгууллагаасаа хандив өргөлөө.

Ачлалт хүүхдүүд төрийн бус байгууллага нь өөрийн хөрөнгөөр 26 хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудыг асран хамгаалж байна. Одоо байрлаж буй байр нь түрээсийн байр бөгөөд цаашдаа 100 хүний багтаамжтай цогцолбор барихын тулд хандивын аян өрнүүлж байна.Үндэсний өгөх өдрийн хүрээнд Эрхэм ариун үйлс сангаас тус барилгын ажилд зориулж хандив өргөлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэр бүлийхэн нь асран хамгаалахаас татгалзсан тохиолдолд очих газаргүй нийгэмд хүнд байдалтай хоцордог. Тэгвэл энэхүү 100 хүний багтаамжтай хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад зориулсан асрамжийн газар нь баригдсанаар хүнд байдалд орсон тэдгээр иргэдэд том тус дэм болж байгаа юм.

access_time 2017-11-02 18:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt