БЕЙОНСЕ АРААТНЫ ХААН АРСЛАН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД ДУУ ОРУУЛНА

“Уолт Дисней” кино компанийн шинэчлэн хийх гэж буй “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны гол дүрийн нэгэн баатарт Америкийн поп од Бейонсе дуу оруулахаар болжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, “Араатны хаан арслан”-гийн гол дүр Симбагийн эмэгчин Нала-д дуу оруулахаар болсноо дуучин бүсгүй “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Харин Симбад Америкийн жүжигчин, кино найруулагч Дональд Гловер дуу оруулах аж.

Тэгвэл Сорвитод Их Британийн жүжигчин Чиветел Эжиофер, Пумба-д канад гаралтай Америкийн жүжигчин Сет Роген дуу оруулах гэнэ. Харин Симбагийн эцэг Муфасагийн дүрд Америкийн жүжигчин Жеймс Эрл Жонс дуу оруулахаар болжээ. Тэрбээр 1994 онд анх дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан”-гийн энэ дүрд мөн дуу оруулж байсан юм.

2019 оны долдугаар сард нээлтээ хийх энэ киног Америкийн жүжигчин, кино найруулагч бөгөөд продюсер Жан Фавро найруулж байна.

access_time 2017-11-02 18:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt