УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЧАНГАТГАХЫГ ЯТГАНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахдаа Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ятган итгүүлэхийг эрмэлзэнэ гэж АНУ-ын засаг захиргаанаас иш татан “Ройтерс” агентлаг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, Хятад улсын Умард Солонгос улсад экспортлох газрын тос, тус улсаас импортлох нүүрсний хэмжээг болон санхүүгийн гүйлгээг хязгаарлахыг АНУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпинд ятгах аж. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Умард Солонгос улстай хамтран ажилладаг Хятадын банкуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжийн талаархи мэдээллийг цуглуулж байгаа аж.

access_time 2017-11-02 17:41

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt