Б.МАЖИНБУУ: ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХАРУУЛСАН ЦУВРАЛ ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭНЭ

Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагааны 62 дахь жилийн өдрүүдийн хүрээнд төлөвлөсөн ажлууд үндсэндээ биелж дуусаж байна. Энэ жил ОХУ-д Монгол иргэдийг сургаж эхэлсний 100 жил, ОХУ-д дээд сургууль төгсөгчдийн холбооны 50 жилийн ой давхцаж, үүнд зориулсан үйл ажиллагаа явагдаж буйгаараа онцлог юм. Найрамдал, хамтын ажиллагааны сарын хүрээнд 11-р сарын 5-аас 8-ны хооронд бүсийн орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр амжилттай боллоо. Энэ сургалтыг ОХУ-аас ирсэн багш нар удирдаж зохион байгууллаа. Түүнчлэн ОХУ-д сургууль төгсөгчдийн дунд төгссөн сургууль, сургасан багш, суралцсан хотынхоо тухай дурсамж сэргээсэн “Эргэн дурсахуй” асуулт, хариултын тэмцээн боллоо. Нийт таван баг оролцож, Орос 19-р сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Баяжуулах үйлдвэрийн ажиллагч, төгсөгчид оролцлоо. Мөн Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж байгаа зарим мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх үйл ажиллагаа явагдлаа. Тухайлбал ЗУЦ-д 25 жил ажиллаж байгаа Тоног төхөөрөмжийн засварчин, бригадын дарга Е.Ю.Липовскийн алдаршуулах ажиллагаа сайхан боллоо. Энэ сарын 14-өөс 18-ны хооронд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр орос хэлний багш нарын мэргэжлийн ур чадварын уралдаан явагдлаа. Мөн орос хэл судалж байгаа ажилчдын дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан явууллаа. Орос 19-р сургуулийн хамт олон Найрамдлын сарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уламжлалтай. Уламжлалаа хадгалж, энэ жил ч мөн хамгийн идэвхтэй нь байлаа. Одоо бид Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын зүгээс зохион байгуулсан объектуудын гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Энэ нь 1974-1984 оны хооронд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг иж бүрнээр нь босгосон бүтээн байгуулалтын тухай цуврал үзэсгэлэн юм. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Соёл, урлагийн цогцолборт хоёр өдөр болно. Үзэсгэлэнгийн нэгдүгээр хэсэг нь энэ жил явагдана. Үүнийг бид Соёл, урлагийн цогцолборын Музейтэй хамтран зохион байгуулах юм. Мөн 26, 27-нд Дархан-Уул аймагт Дархан-Уул , Сэлэнгэ, Орхон аймгийг хамарсан бүсийн Орос хэлний олимпиад явагдана. Үүнд манай аймгаас оролцох багш, сурагчид бэлтгэлээ ханган ажиллаж байна. Ийнхүү Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 62 дахь жилийн үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөж байна.

access_time 2022-11-24 11:47

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt