Хятадын Жэнжоу хотод байрлах “iPhone”-ийн үйлдвэрт үймээн дэгдэж ажилчид нь эсэргүүцлийн жагсаал хийж байна

Хятадын Жэнжоу хотод байрлах “iPhone”-ийн үйлдвэрт Covid-19-ийн халдвар дэгдсэнээр ажилчид нь зугтсан. Дараа нь ажилчдаа эргүүлж авчрахын тулд компанийн зүгээс бонус амалсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус үйлдвэрт дахин үймээн дэгдэж, эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Хэдэн зуун ажилчин жагсаж, цагдаа нар болон Covid-19-ийн хяналтын ажилтнуудтай тэмцэлдэв. Ажилчдыг цагдаа нар зодсон гэж гэрчүүд мэдээлжээ. “Foxconn” компани хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллана гэв.

Зарим ажилчин цалингийн талаар гомдол гаргасан бөгөөд компанийн зүгээс гэрээнд үндэслэн цалингаа өгнө гэжээ. Мөн Covid-19-өөр халдварласан ажилтнуудтай эрүүл хүмүүсээ хольж байрлуулсан гэх мэдээллийг няцаав. Шинэ хүмүүс орохоос өмнө албаны хүмүүс ажилчдын байрыг халдваргүйжүүлж, шалгажээ.

Цахим сүлжээнд тарсан бичлэгээс харахад ажилтнууд “Бидний эрхийг хамгаал” гэж хашгирч буй юм. Зарим ажилчин хяналтын камер, цонх зэргийг модоор цохиж эвдэж байв. Нэгэн ажилтан шууд дамжуулалтын үеэр “Тэд амалсан цалингаа өгөхгүй, гэрээгээ өөрчилсөн. Биднийг хорьж цагдаж байгаа атлаа хоол хүнс өгдөггүй. Хэрэв бидний хэрэгцээг хангахгүй бол бид тэмцсээр байх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

access_time 2022-11-24 11:45

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt