Өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарч -42 -47 хүрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С. Энхтүвшин яамдад хүйтний эрч эрс чангарах тухай албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт 2022 оны арваннэгдүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27, 28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42-47 градус, өдөртөө -29-34 градус хүрэх төлөвтэй байна. Мөн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36гаас -41 градус, өдөртөө -24-29 градус, говийн бус нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -39-41 градус, бусад хэсгээр -32-34 градус, едертее -23-25 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Дээрх цаг агаарын үзэгдэл нь эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учруулж болзошгүй тул шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг хүсье” гэжээ.

access_time 2022-11-24 11:40

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt