Хөвсгөл аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов

Хөвсгөл аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр хоригложээ.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Дархадын хотгор буюу Рэнчинлхүмбэ сумын нутагт 30 градус давж хүйтэрсэн бөгөөд энэ сарын 24-өөс цочир хүйтрэх аж. Иймд ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыгХөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.

access_time 2022-11-21 19:54

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt