Энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 28-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудийн ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар секундэд 8-13 метр, бусад нутгаар секундэд 6-11 метр, 24-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 25, 26-нд зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10….-15 градус хүйтэн байна.

access_time 2022-11-21 19:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt