Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалж, өдгөө дэлхий даяар 130 гаруй орон уриалгад нэгдэн, тэмдэглэж байна.

НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенц” батлагдсан энэ өдрийг улс орнууд #GoBlue аяны хүрээнд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жишгээр Соёлын яам Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хоёр дахь жилдээ #GoBlue арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил дээрх санаачилгад “Зайсан Хилл” цогцолбор, “Монголын Скаутын холбоо” нэгдэж, хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдэд эрхийг нь сануулах, хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийх амлалтуудаа өгсөн юм.

#GoBlue арга хэмжээний нээлтэд Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Еваристе Коуасси Комлан нар оролцлоо.

Дэлхийн хүүхдийн өдөр тохиож буйтай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Комлантай уулзаж хүүхдийн эрх, соёлын хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгүүддээ тусгагдсан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, соёлын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн сантай бодлогын хэмжээнд хамтран ажиллахаа дахин илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Соёлын яам Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Салбарын хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж, соёлын салбарын байгууллагууд:

1.“Хөшиг нээгдэх бүрд-хүргэх нэг үг” уриалгыг хэрэгжүүлж соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ, соёл, олон нийтийн ажил бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж,

2. Соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулан ажиллаж байна.

access_time 2022-11-21 19:50

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt