​Б.Орхонбаяр арслан сумын эмнэлэгтээ шүдний иж бүрэн аппарат хандивлалаа

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр энэ жил сэлэнгэчүүддээ гэнэтийн бэлэг барьсаар байгаа аж. Тэр энэ удаа төрөлх сум Цагаан нуурынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний эмчилгээний иж бүрэн аппарат бэлэглэжээ. Орон нутагт шүдний эмнэлгийн хүрэлцээ муу, бага насны хүүхэд болон ахмадуудын дунд амны хөндийн өвчлөл өндөр байдаг. Тиймээс Б.Орхонбаяр арслан дээрх тоног төхөөрөмжийг хандивласан байна. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс шүд, амны хөндийн эмчилгээ хийх болон урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг аппарат хэмээн талархаж буйгаа илэрхийлжээ. Сэлэнгэчүүд өнгөрөгч наймдугаар сард Монгол Улсын түүхт ойн улсын их баяр наадамд ес давж, Монгол Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаяртаа хүндэтгэл үзүүлж, цолны мялаалга наадмыг нь зохион байгуулж байсан. Харин энэ удаа тэр төрөлх сумын иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн сэтгэлийн хандиваа өргөж байгаа ажээ.

access_time 2022-11-21 19:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt