Жүжигчин Амгаа ”Ичимдэгээ гүзээнийхээ цаанаас олж харахаа байх нь”

Загвар өмсөгч О.Амгаланбаатар загварын тайзнаас кино урлаг руу хальтирч хэд хэдэн кинонд гол дүр бүтээгээд амжсан. Чадварлаг модел бас чамгүй жүжигчин гэдэгээ харуулаад авсан тэрээр мөн хошин бөгөөд хоржоонтой үгс шидлэхдээ гаргууд гэдгийн цахим ертөнцийнхөн андахгүй мэдэх биз ээ. Тиймдээ ч тэрээр сүүлийн үед энд тэндэхийн шоунд хөтлөгчийн үүргийг гүйцэтгэх болсон бөгөөд хүмүүс ч түүнд ам сайтай байдаг.

Тэрээр урьд нь булчинлаг бие хаагаа гайхуулж нүцгэн зургаа хүртэл нийтэлж байсан удаатай. Дасгал сургуулилт тэр бүр хийгээд байдаггүй ч сайхан биендээ нүүр бардам байдаг хэмээж байсан тэрээр энэ удаад биеэ хэт гаргуунд нь гаргаснаа гэнэт ухаарчээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа :

“Зунaac өөртөө зориулсан зүйл гэвэл зузаарсан байна. Зузаарсан ч гэждээ зүгээр л таргалсан байна. Одоо 95.4 кг. 14 хоногийн дараа 85 болноо. Арай хэтэрлээ. Өлсөх мэдрэмж байнга төрөөд, өмд ихэнх нь таарахаа больжээ. Энэ байдлаараа удвал ичимдэгээ гүзээнийхээ цаанаас олж харахаа байх нь. Тоглоом биш юм байна хөөе”

хэмээсэн байна. Харин түүний энэхүү нийтлэлийг уншсан дагагчид нь хэрхэн турах талаар түүнээс зөвөлгөө хүсэн амар заяаг нь үзүүлэхээ байсан гэнэ.

access_time 2017-09-19 11:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt