Твиттер компанийн байранд ажилтнуудыг нэвтрүүлэхээ зогсоож, ирэх долоо хоногийг хүртэл хаажээ

Твиттер компанийг $44 тэрбумаар худалдаж авсан Илон Маск тус компанийн 7,500 орчим ажилтны тал хувийг цомхотгосон билээ.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр үлдсэн ажилтнуудад “цаг наргүй ажиллах” эсвэл “гарах”гэсэн хоёр сонголтыг тулгаж, Пүрэв гарагийн 17:00 цагаас өмнө хариугаа өгөхийг даалгасан юм.

Тэгвэл өнөөдөр Твиттер компанийн байрыг ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл хааж, ажилтнуудыг нэвтрүүлэхээ зогсоож байгааг захиргаанаас нь мэдэгджээ.

Илон Маскийн тулгалтын дараа ажилтнууд олноор ажлаасаа гарч эхэлснээс ийм арга хэмжээ авсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Үнэхээр сүүлийн үед Твиттерийн ажилтнууд олноороо #LoveWhereYouWorked хаштагийг ашиглан ажлаасаа гарч байгааг сошиал орчинд зарлаж эхэлсэн юм.

Тус компанийн нэрээ нууцалсан нэг ажилтны ярьснаар ажлаас гарагсдын тоо асар их олон байгаа бөгөөд компанид 2,000 хүрэхгүй хүн үлдсэн байх гэнэ.

Тэдний зарим нь уртасгасан цагаар өндөр ачаалалтай ажиллахыг зөвшөөрч байгаа, одоо ч тэгж ажилладаг боловч “байнга айлган сүрдүүлсэн утгатай мэдэгдэл илгээдэг хүний удирдлага дор ажиллах хүсэлгүй” байгаагаа илэрхийлцгээж байгаа ажээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар Илон Маскаас тодруулахад “Шилдэг хүмүүс үлдэж байгаа тул би тэгж их санаа зовохгүй байна” гэж хариулсан байна.

Дараа нь тэр Твиттерийн логотой булшны чулууны зургийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

access_time 2022-11-19 15:17

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt