Их Британийн хаан Чарльз ордныхоо зоогийн цэсээс шувууны элгээр бэлтгэдэг хоолыг хасах шийдвэр гаргажээ

Франц үндэсний хоол болох “foie gras”-ийг хүнсэнд хэрэглэхийг ордныхоо хэмжээнд хориглож байгааг Их Британийн хаан Чарльз өчигдөр зарлажээ.

Энэ нь галуу, нугас зэрэг шувууны элгээр бэлтгэдэг тансаг зэрэглэлийн хоол бөгөөд амттай болгохын тулд шувуудыг хүчээр бордож, элгийг нь өөхлүүлдэг юм байна.

Чарльз хаан ширээнд залрахаасаа өмнө олон жилийн турш ийм хүмүүнлэг бус аргаар бэлтгэдэг хоол хүнсийг эсэргүүцдэг, фермийн аж ахуйн стандартыг сайжруулахын төлөө ажилладаг нэгэн байжээ.

Тэрбээр Их Британийн хааны ордонд дахин ийм хүнс хэрэглэхгүй болсон тухай PETA (People for the Ethical Treatment of Animals) амьтны эрхийг хамгаалах байгууллагад бичсэн захидалдаа мэдэгдсэн байна.

Хориг Британи даяар хааны бүх эзэмшил, харш шилтгээнүүдэд хүчин төгөлдөр үйлчлэхээр болжээ.

PETA байгууллагын дэд ерөнхийлөгч Элиза Аллен хааны шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа илэрхийлээд бусад хүмүүсийг ч энэ жишгээр зоогийн цэсээсээ “foie gras”-ийг хасахыг уриалсан байна.

“Foie gras” нь франц хэлнээс шууд утгаар нь орчуулбал “тарган элэг” гэсэн утгатай.

Их Британид уг хоолны түүхий эдийг бэлтгэхийг хориглодог ч импортлох, худалдаалахыг хориглодоггүй байна.

PETA байгууллага бас ирэх оны тавдугаар сард болох хаан ширээнд залрах ёслолдоо хиймэл үстэй өмсгөл хэрэглэхийг Чарльз хаанд уриалаад байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

access_time 2022-11-19 15:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt