“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР”ОНӨААТҮГ-ЫН ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ

“Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 2022.11.19-ны 11:00 цагийн байдлаар хуваарьт авто зам (гудамж зам талбайн) зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээнд 15 зам цэвэрлэгээний шүүрийн машин, явган зам цэвэрлэгээнд 12 бичил ногоон төхөөрөмжийн тусламжтайгаар халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа. 2022.11.18-ны цас үргэлжлэн орсонтой холбоотойгоор шөнийн ээлж тасралтгүй ажиллаж, 00:00 цагаас хойш нэмэлтээр 172 тонн бодис, 38 тонн давс замуудад цацаж ажиллав.
Төв талбайн цэвэрлэгээний хусах ачих ажилд 3 механизм, цас тээвэрт 7 задгай техник тус тус гарч газрын дарга болон удирдлагууд зам талбай болон ажлын үйл явцад хяналт тавин ажиллаж байна. Мөн өглөөний ээлж 06:00 цагт хариуцсан зам талбайдаа гарч ажил ид өрнөж байна.

access_time 2022-11-19 12:01

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt