Г.Дамдинням: ДАРХАНД 40 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨНӨ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн албан ёсны фейсбүүк хуудаснаа ийнхүү нийтлэсэн байна.
Г.Дамдинням: Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны улсын төсөв хэлэлцэгдэн батлагдлаа 🇲🇳 (2022.11.11)
Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийн хамтын зүтгэлээр ирэх онд нийт 92.3 тэрбум төгрөгийн санхжүүжилтээр 40 бүтээн байгуулалт, төсөл хийгдэхээр боллоо 🤝
Дэлхийн эдийн засгийн хямрал болон манай улсын хэмнэлтийн горимтой холбоотойгоор шинээр ажил тусгалгүй аль болох өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр болж байна. Тухайлбал:
Музей, номын сангийн цогцолбор
Спорт цогцолбор
Авто замын төслүүд
Дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлүүд
Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл
Хотын гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтууд үргэлжлэн хийгдэнэ.
Одоо гагцхүү төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанар, үр дүнтэй хийж гүйцэтгэх, хяналт тавихад талууд анхаарал хандуулж, хамтран ажиллах нь чухал байна.

access_time 2022-11-19 11:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt