“Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлэг-өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төлөөллийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-23- ны өдрүүдэд зохион байгуулах “Ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг”-ийн талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, Эрүүл Мэндийн Яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, Стратеги, Инновацийн газрын зохицуулагч Эми Кауторн, мэргэжилтэн Фанетте Брандалак болон бусад албаныхан оролцлоо.

Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр ирээдүйд бий болох өөрчлөлтийг урьдчилан харж, өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулж, хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйд суралцах юм.
Энэхүү арга хэмжээг дэмжин ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, стратеги инновацийн газрын зохицуулагч хатагтай Эми Кауторн болон мэргэжилтэн Фанеттэ Брандалак нар 11 сарын 13-24-нд Монгол Улсад ажиллаж, Олон улсын ирээдүй судлалын мэргэжилтнүүд семинарыг чиглүүлнэ.

access_time 2022-11-19 11:22

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt