ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ЭХНИЙ ХҮҮХДҮҮД НУТАГ БУЦАХ ГЭЖ БАЙНА
Бээжин /МОНЦАМЭ.10.31/.БНХАУ-ын Улаан Загалмайн нийгэмлэг, МУЗН-тэй хамтран төрөлхийн зүрхний гажигтай, Монголд эмчлүүлэх боломжгүй 100 хүүхдийг БНХАУ-д үнэ төлбөргүй эмчлэх төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд энэ сарын 21-ний өдөр 41-н хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр ирсэн талаар урд өмнө сурвалжилсан билээ.
Тэдний эмчилгээний явц болон нөхцөл байдлын талаар тодруулахаар МОНЦАМЭ-агентлагийн Бээжин дэх сурвалжлагч газар дээр нь очиж уулзав.
Одоогийн байдлаар хүүхдүүдийн талаас илүү хувь нь хагалгаанд амжилттай орж, эрүүл саруул болоод, эхнээсээ нутаг буцаж эхлээд байна. Хагалгаанд ямар нэгэн эрсдэл гараагүй, бүх хүүхдийн биеийн байдал сайн, үлдсэн хүүхдүүд энэ долоо хоногт багтаж мэс ажилбарт орох юм.
Хүүхдүүд ирсэн даруйдаа эмнэлэгт хэвтэж, хагалгааны өмнөх шатны шаардлагатай эмчилгээ хийлгэж, өвчний онцлог, биеийн байдлаас хамаарч хагалгааны өмнөх эмчилгээний хугацаа харилцан адилгүй байна.Мөн хагалгааны дараах эмчилгээ, шаардлагатай эм зэргийг төслийн хүрээнд үнэ төлбөргүйгээр тэдэнд олгож байна. Эдгээр хүүхдүүд эх орондоо очоод Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг болон Эх нялхсын үндэсний төвд хяналтанд орох юм байна.
МУЗН-ээс энэхүү төслийн зохион байгуулалт болон орчуулгыг хариуцаж буй ажилтан н.Номингоо “Хүүхдүүд маань БНХАУ-ын зүрхний эмчилгээгээр дагнасан нэр хүнд бүхий Ан Жөн, Хуа Син эмнэлэгт эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 21-н хүүхэд хагалгаанд амжилттай ороод байна. Хүүхдүүд маань маргаашнаас эхлээд нутаг буцах гэж байна. Маргааш 8 хүүхэд буцна. Гурван хүүхэд судсан дотуур хагалгаанд амжилттай ороод буцаж байгаа бол үлдсэн таван хүүхэд яг одоо хагалгаа хийх боломжгүй, тодорхой хэмжээний эмчилгээ хийлгээд, шинжилгээ өгч байж, хагалгаанд орох шаардлагатай болсон” гэв.
Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгийн эмч н.Булганаас хүүхдүүдийн эмчилгээний явцын талаар тодруулахад “Хагалгаанд ямар нэгэн эрсдэл хүндрэл гараагүй 100 хувийн үр дүнтэй бүгд, амжилттай болж байна.Өөрөөр хэлбэл тэдний маань зүрхний эмгэг бүрэн засагдаж, цоо эрүүл хүн болсон гэсэн үг. Энд хагалгаа хийлгэлгүй буцаж байгаа таван хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд маань хавсарсан гажигтай. Тэдний хувьд яг одоо хагалгаа хийх тохиромжтой цаг нь биш. Энэ хүүхдүүдийн хувьд эхлээд хавсарсан өвчнийг нь эмчилж байж зүрхний хагалгаанд оруулах шаардлагатай, нэг удаагийн хагалгаагаар бүрэн эдгэх боломжгүй, яг одоо хагалгааны эрсдэл өндөртэй, хагалгаа хийлгэх шаардлагагүй хэсэг хугацаанд эмийн эмчилгээ хийх шаардлагатай, жин багатай, хагалгааны зарим шаардлагыг бүрэн хангахгүй байгаа зэрэг шалтгаанууд байна. Тиймээс Хятадын эмч нар ярьж байгаад эмэн эмчилгээ хийж байгаад дараагийн үзлэгээр хагалгааны асуудлыг ярьж шийдэх байр суурьтай байгаа. Манай нэг эмч эхний ээлжний хүүхдүүдээ хянаад маргааш хамт буцах гэж байна. Дараагийн ээлжний эмч нь үлдсэн хүүхдүүдээ аваад хамт буцах юм. Хагалгааны дараах хяналтыг 3 дугаар эмнэлэг, Эх нялхсын үндэсний төвд хийнэ. Гурван сараас нэг жилийн хугацаанд хянах шаардлагатай байдаг” гэлээ.
Хүүхдүүдийн эцэг эх, ар гэрийнхэн энэ төслийг хэрэгжүүлж буй Хятад Улын Улаан загалмайн нийгэмлэг, МУЗН, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хамт олон болон энэхүү сайхан буянтай ажлыг хэрэгжихэд тусалж дэмжиж буй бүхий л хүмүүстээ хязгааргүй их талархаж байгаагаа нулимс цийлэгнүүлэн чин сэтгэлээсээ илэрхийлж байсан.
Хөдөө орон нутгаас эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүд орон нутагт эмнэлгийн техник, тоног төхөөрөмж тааруу, эмч нарын мэргэжлийн ур чадвар хангалттай бус байдаг болохоор өвчнийг эрт илрүүлж чадахгүй хугацаа алддаг, заавал хотод ирж хяналтад орж, шинжилгээ өгдөг зэрэг хүндрэлийг хэлж байлаа.
Налайх дүүргээс ирсэн охин н.Номинжингийн ээж н.Лутаасүрэн “Миний охин 4-н настай. Дауны хам шинжтэй, зүрх нь цоорхой гэсэн оноштой. Эх нялхсын үндэсний төвийн хяналтад байдаг. Энэ хагалгааг Монголд хийх боломжгүй. Гадаадад хийлгэе гэхээр бидэнд санхүүгийн боломж байхгүй. Гуравдугаар эмнэлэгт Хятадын эмч нар ирж шинжилгээ хийж буйг сонсоод охиноо үзүүлсэн. Тэгээд энд дурангийн хагалгаанд орж амжилттай болсон, үнэхээр азтай. Бид маргааш буцна. 3 дугаар эмнэлэгт хяналтанд орно. Монголын 100 хүүхдийг эмчлээд, эрүүл саруул болгож өглөө ш дээ. БНХАУ-ын талаас биднийг маш сайхан хүлээж авч байна. Бүгдэнд нь маш их баярлалаа, цаашдаа Монголын энэ олон сайхан үрсийг эрүүл саруул болгож өгөөсэй гэж хүсч байна”.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
32 best “Love Songs for Him” (Classic, Rock, nation & A lot more)
2023-03-27
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101478 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63674 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53592 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45555 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43717 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40243 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34731 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32750 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32650 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32105 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31841 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28677 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28578 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28505 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28031 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27905 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27876 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27742 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25439 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24305 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23633 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23448 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23422 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22944 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22361 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22348 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22260 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21963 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21586 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21385 Уншсан