СҮХБААТАР ДҮҮРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХОХИРОГЧДЫГ ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛНО

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр дүүргийн хэмжээнд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр нэмж байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хамгаалах байр байгуулахтай холбогдох судалгааг гаргаж танилцуулахыг дүүргийн Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргад үүрэг болгов.
Нийслэлийн хэмжээнд “Нэг цэгийн үйлчилгээний төв” ЭМЯ-ны харьяа ГССҮТ, ХЗДХЯ-ны харьяа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, НЭМГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд тус тус байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж.

access_time 2017-11-02 16:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt