ОХУ руу монгол хүүхэд явуулна гэх мэдээллийг үгүйсгэжээ

Монгол Улс дахь ОХУ-ын төлөөлөгчийн газар, “Монгол хүүхдүүд” төрийн бус байгууллага болон Монголд байнга оршин суудаг орос иргэдийн нийгэмлэг хамтран “Бид Артект очно-2022” тэмцээний шилдэг 20 оролцогч энэ оны сүүлчээр ОХУ руу явуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар БШУЯ-наас нягталж, тодруулахад “Эх сурвалж нь олдохгүй. Манай байгууллага ийм санамж бичигт гарын үсэг зураагүй” гэдэг хариултыг өгчээ.

БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар салбар яаманд ОХУ руу хүүхдүүдийг авч явна гэсэн албан мэдээлэл ирээгүй байна. Манай мэргэжилтнүүд энэ талаар холбогдох хүмүүсээс асууж, тодруулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулалтын ажилд оролцоогүй” гэдгийг хэлсэн юм.

access_time 2022-09-24 09:55

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt