АНУ, Канадын онгоцууд Тайванийг дайрч өнгөрөв

Тайванийн хоолойгоор АНУ, Канадын цэргийн хөлөг онгоцууд дамжин өнгөрлөө гэж Цагаан ордон мэдэгдлээ. АНУ-ын тэнгисийн цэргийн долдугаар флотоос Мягмар гаригт эсминец Хиггинс болон Канадын Тэнгисийн цэргийн фрегат Ванкувер усан хилээр дамжин өнгөрсөн байна.

Мэдэгдэлд “Усан онгоцууд далайн эргийн аль ч улсын нутаг дэвсгэрийн далайгаас гадуур байдаг хоолойн коридороор дамжин өнгөрсөн” гэжээ. Энэ үйл ажиллагаа нь АНУ, түүний холбоотон болон түншүүд Энэтхэг-Номхон далайн эрх чөлөөтэй, нээлттэй бүс нутагт тууштай байгааг харуулж байна гэж нэмж мэдээлсэн байна.

Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр “АНУ-ын арми урьдын адил олон улсын хууль тогтоомжийн зөвшөөрөгдсөн газар нисч, далайд гарч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэжээ. Тэнгисийн цэргийн энэхүү алхам нь АНУ болон түүний холбоотнууд Тайваньд үнэнч байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Энэ нь Бээжингийн цэргийн шахалт нэмэгдэж байгаа үед тохиож байна.

Эх сурвалж: NHK Japan

access_time 2022-09-21 22:08

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt