Оросын зэвсэг, эрчим хүчний талаар , Энэтхэг АНУ хэлэлцжээ

Оросын зэвсэг, эрчим хүчнээс хамааралтай байгаа асуудлаар АНУ-аас Энэтхэгтэй хэлэлцээ хийж байна гэж Төрийн департаментын албаны хүн Мягмар гаригт мэдэгдэв. Энэ нь Москваг олон улсын тавцанд улам бүр тусгаарлах болно.

Орос “найдвартай зэвсгийн ханган нийлүүлэгч байхаа больсон” бөгөөд Энэтхэгийн төлөөлөгчид бусад оронтой хамтран ажиллах нь тустай гэж албаны хүн Нью-Йоркт сэтгүүлчдэд ярив.

“Энэтхэг улс Оросоос ихээхэн хамааралтай. Энэтхэг 40 орчим жилийн турш арми, дараа нь эрчим хүчний хараат байдалтай байсан” гэж албаны хүн ярьжээ. “Тиймээс АНУ-аас Энэтхэгт олон төрлийн сонголттой болоход нь туслахыг хүсч байгаа талаар гүнзгий ярилцсан” гэжээ. “CNN” Энэтхэгийн Гадаад хэргийн яамтай тус асуудлаар холбогдсон ч хариу ирээгүй байна.

Эх сурвалж: CNN

access_time 2022-09-21 22:01

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt