УМАРД СОЛОНГОС ПУУЖИНГИЙН ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛСАН ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Умард Солонгос “Хвасон-14” хэмээх тив алгасагч баллистик пуужингийн шинэчлэн сайжруулсан загвар дээр ажиллаж байна. АНУ-ын засгийн газрын эх сурвалжаас иш татан телевизийн CNN сувгийн лхагва гарагт мэдээлснээр, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай, шинэчлэн сайжруулсан пуужингийн загварыг хагас жил хүрэхгүй хугацааны дараа хөөргөхөд бэлэн болох аж.

Шинэчилсэн загварыг боловсруулахдаа цөмийн цэнэгт хошууны түлш, хөөргөх төхөөрөмж, пуужинг чиглүүлэх, удирдах системийг сайжруулах юм. БНАСАУ-ын зүгээс гаргаж буй үйлдэл нь АНУ-д бодит аюул занал учруулж, цэргийн хүчээр хариу барих хувилбартаа цаг хугацааны залруулга оруулахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа тухай CNN суваг мэдээлэв.

access_time 2017-11-02 15:54

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt