ЕХ цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна

ЕХ-ны тэргүүн Урсула фон дер Лейен өндөр үнийг даван туулахын тулд эвсэл даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон тус салбарын компаниудын гэнэтийн ашгийн татварыг бууруулахыг уриалав.

Тэрбээр Европын парламентад, Орос Украинд түрэмгийлсний дараа хий, цахилгааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг онцоллоо. Мөн инфляцын оргил үед цахилгааны хэрэглээг дор хаяж 5 хувиар бууруулахыг уриалав.

Дэлхийн эрчим хүчний ханган нийлүүлэгч Орос улс түрэмгийллийн хариуд хориг арга хэмжээ авсан ЕХ-той эдийн засгийн тэмцэлд орсон. Түрэмгийлэхээс өмнө ЕХ-ны импортын хийн 40 хувийг Орос бүрдүүлдэг байв. Энэ тоо түүнээс хойш 10 хувь хүртэл буурчээ. Энэ зун Европын хийн үнэ сүүлийн арван жилийн дундаж түвшнээс 10 дахин өндөр болсон юм. Мөн хийн тодорхой хэсгийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд шатаадаг байна. Энэ нь цахилгааны төлбөрийг нэмэгдүүлтул хийн үнэ өсөх нэг шалтгаан болдог аж.

Хатагтай фон дер Лейен ЕХ-ны орнууд өвлийн улиралд хийн нөөцийн хүчин чадлынхаа 84 хувьд хүртэл нөөцөлж чадсан гэв. Мөн АНУ, Норвеги, Алжирыг “найдвартай” хийн нийлүүлэгчээр нэрлэжээ.Тэрбээр мөн чулуужсан түлшний ногоон хувилбар болох 3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Европын устөрөгчийн банк байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Эх сурвалж: BBC

access_time 2022-09-15 10:48

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt