Хар салхинаас болж Шанхайн нислэгүүд цуцлагдлаа

Шанхай хотын олон улсын хоёр нисэх онгоцны буудал руу чиглэсэн бүх нислэг хүчтэй хар салхины аюулаас сэргийлэхийн тул цуцлагджээ. Муйфа хар салхи энэ онд эх газрын Хятадыг дайрсан 12 дахь хар салхи байх бөгөөд эрх баригчид энэ хар салхи хамгийн хүчтэй байх төлөвтэйг онцлов. Далайн эрэг орчмын бүсүүд шуургыг урьдчилан таамаглаж байсан тул хэдэн арван нислэг хойшлогдсон байв.

Орон нутгийн цагаар Лхагва гаригийн 11:00 цагийн орчимд хар салхи бүс нутагт хүрэх төлөвтэй байжээ. Хятадын хамгийн том хот болох Шанхай хотын ойролцоо таван метрийн өндөр (16 фут) хүртэлх хар салхины долгион мэдрэгдсэн байна. Төрийн телевиз мөн хүн ам шигүү суурьшсан зүүн далайн эрэгт шөнөдөө “онцгой ширүүн бороо орох магадлалтай” гэж анхааруулаад байна. Шанхай хотын зарим хэсэгт түр нүүлгэн шилжүүлэх төвүүдийг байгуулж, хотоос 30 гаруй километр (18 миль) зайд орших газарт яаралтай нүүлгэн шилжүүлэх бүсийг байгуулжээ. Хар салхи Хятадыг дайран өнгөрч, ойрын өдрүүдэд тус улсын 31 мужийн 12 мужид нөлөөлж болзошгүй байна.

Эх сурвалж: bbc

access_time 2022-09-15 10:39

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt