Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж юуг хэлэх вэ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага” (ШХАБ) нь 2001 онд “Шанхайн тавын” үндсэн дээр байгуулагдсан. Энэ эвсэл нь Хятад болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хилийн асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Анхны зургаан гишүүн нь Хятад, Орос, Төв Азийн Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан улсууд байв. Энэтхэг, Пакистан улсууд 2017 онд албан ёсоор элссэнээр гишүүн орнуудын тоо 8-д хүрчээ.

“ШХАБ” бол аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвийг хэлэлцэх хүрээ юм. Энэ жилийн уулзалт Пүрэв, Баасан гаригт Узбекистанд болохоор төлөвлөжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцох юм.Мөн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар оролцох аж. Иран бол ажиглагч орон бөгөөд бүрэн эрхт гишүүн болох төлөвтэй байна. Украины нөхцөл байдалд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн Турк бол тус байгууллагын яриа хэлэлцээний түнш юм. Гишүүн орнуудын хооронд санал зөрөлдөөн, тэр дундаа Энэтхэг, Пакистаны нутаг дэвсгэрийн маргаан байдаг. Олон улсын асуудалд энэ жил гишүүд эв нэгдэлтэй хандаж байгаад зарим ажиглагчид эргэлзэж байна.

Эх сурвалж: NHK Japan

access_time 2022-09-15 09:56

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt