Ц.Нямдорж хоёр сарын дараа Цэцийн гишүүн болох уу

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас санал болгосноор томилж байв. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг бөгөөд хоёр сарын Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аас санал болгосноор томилох учиртай.

Тэгвэл улс төрийн хүрээнд “тэтгэвэрт” гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдоржийг Цэцийн гишүүнээр томилохоор тохирсон нь баталгаажиж, тодорхой хугацааны дараа Цэцийн дарга болгох асуудал ч яригджээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “давхар дээл”-ийн асуудлаар Засгийн газраа огцруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийг явуулсан. Ингэхдээ түүнийг Цэцийн гишүүн болгох тохироотой байсан гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан.
Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж цол гуншин ихтэй нэгэн. Тасралтгүй УИХ-д сонгогдож, сайд дарга хийсэн Өөрөө бол хуулийн салбарт гавьяатай нэгэн гэж бахархах дуртай эрхэм. Гэхдээ Ц.Нямдоржийг сайд байх хугацаанд хуулийн байгууллага өндөр, сүрлэг барилгуудаар дүүрснээс өөрөөр хуулийн салбарт хийсэн гавьяа тун цөөн гэдэг. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр амаргүй цаг үеийг туулж яваа Засгийн газрынх нь гал тогоог хамгийн сайн хамгаалагч нь Ц.Нямдорж байсан. Гэхдээ эцсийн дүндээ зөвхөн өөрийн, хувь эрх ашгийн төлөө улс төр хийдэг Ц.Нямдоржийг явуулж байна. Ингэхдээ түүнийг Цэцийн гишүүн болгон дэвшүүлэв, МАН.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа ирэх жил буюу 2023 оны зургадугаар сард дуусгавар болно. Тиймээс Ц.Нямдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга болох “тохироо”-той гэх яриа ч улс төрийн хүрээнд гараад буй.

Үндсэн хуулийн Цэц нь нийт есөн гишүүнтэй. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

access_time 2022-09-14 08:23

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt