Сахиусан тэнгэр Адриана Лима хүүтэй болжээ

“Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лима 41 насандаа гурав дахь хүүхдээ төрүүллээ. 12 настай Валентина, 9 настай Сиенна нарын эцэг нь Сербийн сагсан бөмбөгчин Марко Жарик юм. Харин шинэ хүүхдийн аав нь холливудын продюссер Андре Лэммэрс. Бяцхан хүү наймдугаар сарын 29-нд Калифорниагийн Санта Моникад төржээ.

Шинэ хүндээ Сиан Лима Лэммэрс гэдэг нэр өгчээ. Энэ нэрний утга учир нь Малдив, Бахама, Бора Бора зэрэг дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэсгэлэнтэй далай тэнгисийн усны гоо сайхныг бэлгэдсэн байна. Сиан гэдэг нь ногоон, цэнхэр хоёрын завсрын өнгө юм. “People” сэтгүүлд мэдээлснээр эх хүүхэд хоёрын бие сайн бөгөөд хүүгийн нүд, уруул нь ээжийгээ дуурайжээ.

Адриана Лима хоёрдугаар сарын сүүлээр ТикТок бичлэгээр жирэмсэн болсноо мэдээлж байв. “Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр тэрбээр 2003, 2007, 2008, 2010, 2012 онуудад уг шоуг нээж байжээ. Тэр “Giorgio Armani”, “Vera Wang”, “Louis Vuitton”, “Prada”, “Christian Dior” болон “Anna Sui” брэндүүдтэй хамтарч ажилладаг.

Эх сурвалж: DAILY MAIL

access_time 2022-09-06 16:02

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt