Том Крузын аюултай

Том Круз киноныхоо бүх дүрд биечлэн тоглодгоороо холливудад алдартай. Тэр “Биелэгдэшгүй даалгавар” киноны шинэ ангийн зураг авалтын үеэр Өмнөд Африкийн Блайд голын хавцал дээгүүр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн жижиг онгоцтой нисчээ. Ингэхдээ ямар ч хамгаалалтын хувцас, дуулгагүйгээр онгоцныхоо дээр ил гарч явсан нь хүмүүсийн анхаарлыг татав.

“Биелэгдэшгүй даалгавар” киноны шинэ анги 2023 оны доллдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ. Цувралын долдугаар ангид Хэйли Атвелл, Саймон Пегг, Ребекка Фергюсон, Кэри Элвес нар тоглох аж.

Шинэ киноныхоо сэтгэл хөдөлгөм хэсгүүдэд бэлдээд Том Круз онгоц хөөрөх талбай дээр нислэгийн бэлтгэл хийж буй. Цахим сүлжээнд нийтэлсэн богино бичлэгтээ тэр “Бүгдээрээ сайн уу, та нар энд надтай хамт байсан ч болоосой. Чанга дуу чимээ гаргаж байгаад уучлаарай. Та бүхний харж байгаачлан би Биелэгдэшгүй даалгаврын шинэ ангийн зураг авалтад ороод байна. Би яг одоо Өмнөд Африкийн үзэсгэлэнт Блайд голын хавцал дээгүүр нисч байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

access_time 2022-09-06 15:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt