Дуучин Үүрээ эргэн ирлээ

Монголын рок попын ертөнцөд өнгө нэмж орж ирсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайхын тоглолт ирэх Баасан гаригт болох гэж байна. Тэрбээр нэгэн цагт дуучин Н.Мөнхбаттай дуэт дуулж олны сонорыг мялааж байсан гайхалтай уран бүтээлч.

Удтал нам гүмхэн байсан тэрбээр анхныхаа бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 9-нд “UG Palace”-д хийж фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.

Мэдээж түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд нь хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг уран бүтээлчид түүний тоглолтод хамгийн сор болсон дуунуудаар үзэгчдэд бэлэг барихаар болжээ. Нэг үе урлагийн тайзнаа залуусыг уярааж байсан Үүрээ гэнэт гарч ирсэнд фенүүд нь ихэд олзуурхаж түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж буйгаа сошиалаар ч илэрхийлэх болсон. Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн дуучин Үүрээ дахин тайзнаа гарч үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ…

access_time 2022-09-05 16:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt