Мансууруулах бодис хэрэглэсэн дуучныг баривчлан шалгаж байна

Нэр бүхий уран бүтээлчид мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн талаар мэдээлэл цацагдаад байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавьж шалгав.

Шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьдчилсан байдлаар илэрсэн.

Мөн тухайн иргэнээс каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах.
1“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

access_time 2022-09-05 15:40

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt